Шууд Chart

БНХАУ-ын дарга Ши Жиньпины БНСУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар тохиролцжээ

2020-11-28 09:52:32

БНСУ-д  айлчилж байгаа БНХАУ ын гадаад хэргийн сайд  Ван И Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жэ Инд бараалхсан байна. Энэ үеэр  Ерөнхийлөгч  Мун Жэ Ин болон гадаад хэргийн сайд Ван И нар БНХАУ-ын дарга Ши Жиньпины БНСУ-д хийх айлчлалыг ажил хэрэг болгож, бэлтгэлийг хангах тохиролцоонд хүрсэн байна. 

Мөн энэ уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч 2 орны албаныхны харилцан айлчлал, соёлын солилцоо стратегийн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Хятадын гадаад хэргийн сайд цар тахлаас үүсэлтэй  хүндрэлүүдээ  даван туулж  2022  онд дипломат харилцаа тогтоосныхоо 30 жилийн ойг хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпины БНСУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар тохиролцжээ  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй