Шууд Chart

Трамп: Сонгогчдын төлөөллүүд Байдены төлөө санал өгвөл цагаан ордныг орхино

2020-11-28 09:57:27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогчдын төлөөлөл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжиж  саналаа өгвөл Цагаан ордноос  явахаа мэдэгдсэн байна. Тэрээр их хэмжээгээр булхай  луйвар гарсныг мэдэж байгаа  учир буулт хийнэ гэдэг амаргүй алхам гэдгийг сэтгүүлчидтэй  уулзах үеэрээ  илэрхийлсэн  байна.

Мөн тэрээр Аризона болон Пенсильвани мужуудад ялагдсан гэдэгтэйгээ огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн  өрсөлдөгч  нь 80 сая  санал авч хэзээ ч чадахгүй байсан. Олон зуун  мянган  саналыг  луйвардаж байхад л  илрүүлж  чадахгүй байгааг  шүүмжилсэн  юм.

Харин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа тухай нь асуудал  хаа холын асуудлын тухай ярихгүй хэмээн  эрс татгалзсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп: Сонгогчдын төлөөллүүд Байдены төлөө санал өгвөл цагаан ордныг орхино  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй