Шууд Chart

АНУ-д гацуур модны борлуулалт сайтай байна

2020-11-28 11:48:37

АНУ-д энэ  жил зул  сар, шинэ жилийн баярт зориулсан амьд гацуур модны худалдаа борлуулалт эрс сайжирч байна. Мөнх ногоон гацуур тарьж  борлуулагчид  Ковид-19 цар тахлын нөлөөгөөр олон сая хүн зул сар, шинэ жилийн баяраа гэр бүлийнхэнтэйгээ гэртээ тэмдэглэхээр бэлтгэж  байгаа  учир  худалдан авалт нь үүнийг дагаад өссөнийг ярьж байна.

Цар  тахлаас болж хөл хорионд орж, гэрээсээ ажлаа хийх болсон Америкчууд хоол нарийн боов бэлтгэхээс авхуулаад цэцэрлэг модоо арчилж  гэртээ хийж болох бүхнийг хийх  болсон. Түүн шигээр  хуучин оноо  үдэж  шинэ  оноо угтахдаа ч жинхэнэ  гацуур  модоор  гэрээ  чимэглэхийг илүүд үзэж  байгаа нь гацуурын борлуулалтын дүнгээс тодорхой харагдаж байна. Америкийн Крисмас три промошн боард нэртэй үндэсний хэмжээний байгууллагын гаргасан судалгаагаар өнгөрсөн онд хиймэл гацуур худалдан авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь энэ  жил жинхэнэ  гацуур сонгосон  байна. 

Харин ийм сонголт хийх болсон шалтгаанаа шинэ коронавирусний цар тахалтай холбоотой хэмээн тайлбарласан байна. Орегон муж дөнгөж огтолсон шинэхэн гацуур модны нийлүүлэлтээрээ Америктаа нэгд ордог. Тус мужийн гацуур нийлүүлэгчид  энэ улиралд  6 саяыг Япон, Хятад  гээд  алс  холын  улсууд руу илгээнэ гэж  тооцоолсон байна. Мөн Вашингтон, умард Каролайн, Пенсильвани мужууд нь гацуур модны гол экспортлогчдын нэг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д гацуур модны борлуулалт сайтай байна  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй