Шууд Chart

Бяцхан хүүхдүүдийн Санта өвөөд илгээх захидалд цар тахал ул мөрөө үлдээжээ

2020-11-28 12:01:50

Зул сарын баяраар Санта өвөөд захидал бичиж тухайн ондоо гаргасан  амжилт бүтээлээ тайлагнаж  хүссэн бэлгийнхээ захиалгыг өгөхийг хүүхэд багачууд хамгийн ихээр хүсэн хүлээдэг. Францын баруун  өмнөд  нутаг дахь шуудангийн нэгэн тусгай  салбар  жил бүр  дэлхийн  өнцөг булан бүрээс илгээсэн зул сарын өвөө буюу  Пер Ноэльд хаягласан захидлуудыг хүлээн авдаг юм. Энэ жилийн хувьд Ковид-19-ийн цар тахал бяцхан хүүхдүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлснийг Хүндэт Санта өвөө хэмээн хэмээн  эхэлсэн захиа, ил захидлуудаас нь  уншиж болохоор байна. Тайваны  Жим хүү л гэхэд энэ жил Санта өвөөд илгээсэн захидалдаа амны хаалт хийсэн байлаа. 5  настай Алина охин Санта өвөөд гэрийнхнийхээ тусламжтайгаар бичсэн  захидалдаа  энэ жил гэрт нь зочлон ирэхдээ урд  хаалгаар орж ирэхийг хүссэн  байна. Учир нь охины  эмээ өвөө 2 вирусийн халдвараас сэргийлж арын хаалгаа бэхэлж хаачихсан учир Санта  өвөөд замыг нь урьдчилан сануулсан байлаа.  

10 настай Лола  охин Санта  өвөөгөөс эгчийгээ  хорт хавдраас ангижруулахыг  мөн коронавирусийг устгахыг гуйсан байна. Францчууд  буюу Франц  хэлтэй бусад үндэстнүүд  ч зул  сарын баярын  өвөөгөө Пер Нэоль буюу  зул сарын баярын  өвөө хэмээдэг. Харин Пэр Ноэль өвөө хаягласан захидлы 1962  оноос Францын шуудангийн дэргэд байгуулсан нарийн бичгийн дарга нарын газар руу илгээдэг болсон байна. Жилээс  жилд  Пер Ноэль буюу Санта  өвөөд хаягласан захидал өссөөр иржээ. Өнгөрсөн жил л гэхэд 120 гаруй орноос 2 сая захидал, 300 гаруй мянган цахим захидал хүүхдүүд илгээжээ. 

Энэ  жилийн хувьд  Пер Ноэльд хаягласан захидлын эхнийхийг 11-р сарын  эхээр задалсан байна. 60 гаруй хүн өдөрт  12 мянган хүүхдэд зул  сарын өвөөгийн өмнөөс  захидал бичиж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бяцхан хүүхдүүдийн Санта өвөөд илгээх захидалд цар тахал ул мөрөө үлдээжээ  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй