Шууд Chart

Берлины амьтны хүрээлэн нээгдлээ

2020-11-28 12:25:17

Германы нийслэл хотын амьтны хүрээлэн цар тахлаас болж хэрэгжүүлж байсан  хорио цээрийн дэглэмийг сулруулсантай холбоотойгоор үүд хаалгаа нээгээд байна. Гэвч байнга хүүхэд томчууд олноороо зочилдог амьтны хүрээлэн энэ удаад хүнгүй хоосон шахам байна. 2019 оны 9 сард төрсөн  ихэр хулсны  бамбарууш  Менг Хан, Мен Юанийг амьтны  хүрээлэнг зорин ирсэн хүмүүс хамгийн ихээр бүчин авдаг байжээ. 

Гэвч өнөөдөр тэднийг сонирхон  үзэх хүн алга л байна. Ийнхүү Берлины амьтны хүрээлэн үзэгч олныг хүлээн авахаар үүд хаалгаа нээсэн ч  нийслэл хотод жуулчид ирэхгүй байгаагаас  ийнхүү эзгүй байна. Берлины амьтны хүрээлэн 1844 онд байгуулагдсан хамгийн эртнийх. Жилд маш олон дотоодын гадаадын  жуулчид ирдгээрээ ч алдартай. Амьтны хүрээлэнгийнхний мэдээлж байгаагаар жилдээ тэд  3,8 сая тасалбар борлуулдаг байжээ. Үүний 3-ны нэг нь  дотоодын аялагчид,  3 ны нэг орчим нь гадны жуулчид  байдаг  байна.

Гэвч өнөөдөр цар тахлаас болж  амьтны хүрээлэнгийн санхүүгийн асар их алдагдал хүлээх болжээ. Түүгээр ч зогсохгүй дампуурлын ирмэгт ч  хүрээд  байна. Тиймээс Берлинчууд өмнөх хямралын үе шигээр тусламжийн гараа сунгах байх гэж амьтны хүрээлэнгийнхэн найдаж байна. Өнгөрсөн лхагва гарагт Германы канцлер Ангела Меркель 16 мужийн захирагчтай хамтран ирэх 12 сар хүртэл хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмээ  үргэлжлүүлж харин зул сарын баярын өмнө  хөл хориогоо цуцлах нь зүйтэй гэдэг тохиролцоонд хүрсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Берлины амьтны хүрээлэн нээгдлээ  
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй