Шууд Chart

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2020-11-28 14:34:04

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж байна

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн тээврийн хэрэгсэл тус авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зорчиж байгаатай холбогдуулан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцтай танилцсан юм.

Мөн Цагааннуур авто замын боомт ажиллах үеийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд болон ОХУ-аас шатахуун импортолж худалдан борлуулдаг аж, ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй