Шууд Chart

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана

2020-11-28 20:51:33

Баянзүрх дүүргийн онцгой комисс дүүргийн бүх нутаг дэвсгэрийг бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ. Эхний ээлжинд дүүргийн хэмжээнд байдаг 1053 Орон сууц, хотхоныг орц хонгил, шатны талбай, цахилгаан шат, хаалга цонх гээд нийт 310.000 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ. Одоогийн байдлаар нийт 190 байрны 411 орц, хонгил, шат, лифтны 102.8 мянган мкв талбайд ариутгал хийж байна.

Энэхүү ажиллагааг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 5 ААН-ийн 27 багийн 108 ариутгагч нартай дүүргийн онцгой комисс хамтран оролцож байгаа юм. Тухайлбал Орхон овоот, Тунадас-Эрдэнэ, Баяндэмбэрэл, Дархант, Гарааны технологийн инкубатор ХХК-иийн 300 гаруй ажилчид хамтран ажиллаж байна.

Ариутгал халдваргүйжүүлэлтийг 0 klorsept 17 бодисоор 0,06 хувийн уусмалаар мананцар үүсгэн хийж байна. Маргааш буюу 11 дүгээр сарын 29-ны орой 20:00 цаг гэхэд дүүргийн хэмжээнд байгаа бүх орон сууц, хотхоныг ариутгаж дуусах юм.

Цаашид Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрийг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Урьдчилан сэргийлэх ариутгалын дараа Баянзүрх дүүргийн бүх иргэдийг Коронавирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй