Шууд Chart

Киви ямар ашиг тустай вэ

2020-11-29 09:07:33

Кивиг байгалийн амин дэм гэж хэлж болно. Энэ жимс нь А, В, В1, В2, В3, В6, С, Е амин дэмээр баялаг төдийгүй магни, кали, каротин, байгалийн давс, натри, никотины хүчил, нүүрс-ус, уураг, микро элементүүдээр баялаг аж. 

Зүрх, судасны өвчлөлийн үед кивиг хэрэглэнэ. Судасны хана бэхжүүлэх, цус алдах эрсдэлийг буруулах, цусны даралтыг тогтворжуулдаг байна. Уг жимсэнд агуулагдах кали нь хүний бие дэх ус-давсны тэнцвэрт байдлыг хадгалдаг ажээ. 

Өдөрт нэг ширхэг киви идэхэд С амин дэмийн өдрийн хэрэглээг бүрэн хангана. Мөн дархлаа сайжруулах, үрэвсэлт өвчинтэй тэмцэх, эдгэрэлтийг хурдасгадаг ажээ.

Кивид агуулагдах пектиний бодис нь хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна. Хүний биед ашиг тустай микро биетүүдийг идэвхжүүлж, муу бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог сайжруулна. Мөн хоолны дэглэм барьж буй хүмүүст нэн тустай гэнэ. Бага калоритой хэдий ч амин дэм, эрдэс бодисоор баялаг, ус-давсны балансыг тэнцвэржүүлж илүүдэл жин хасахад нөлөөлдөг байна. Бөөрний чулуу хөөх, цус багадалт, судас нарийсах болон зүрх судасны өвчлөлийн үед кивиг өргөнөөр хэрэглэдэг ажээ.


Киви ямар ашиг тустай вэ   
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй