Шууд Chart

А.Амбасэлмаа: 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 дахь хоног дээрээ илэрсэн

2020-11-29 10:15:58

Сүүлийн үед 4-9 хоногийн дотор буюу нууц хугацаанд коронавирус илрүүлэх шинжилгээгээр халдвар илэрч байна. Энэ нь голомтлож илрэх явц юм. Өөрөөр хэлбэл, тухайн халдвар авсан хүнийг илрүүлэх, түүний ойрын хавьтал болох гэр бүл, нэгдүгээр хавьтлуудыг шүүж шинжилгээ авч байгаа.

Мөн тухайн вирусийн халдварлах чадвар өндөр учраас шинжилгээгээр халдвар илэрч байна. 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 хоног дээрээ илэрсэн. Энэ бол шинэ вирус учраас судалгаа үргэлжилж байгаа. ДЭМБ-аас 4-14 хоногт вирус илэрнэ гэж үзэж байгаа. Үүгээр олон улс мөрдлөг болгон ажиллаж байна. 

Манай улсын хувьд ажиглалт тандалтын 21 хоногийн хугацаанд дээрх 18 хүний халдвар илэрсэн учраас энэ хугацаанд бид ажиглалт, шинжилгээгээ хийж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

А.Амбасэлмаа: 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 дахь хоног дээрээ илэрсэн   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй