Шууд Chart

Цаасан шувуу /фото/

2020-11-29 10:34:23

Японы уламжлалт цаас нугалах урлаг бөгөөд Оригами гэдэг үгийн утга нь ори (折) буюу нугалах, гами (紙) буюу цаас гэсэн хоёр үгийг нийлүүлснээр Цаас нугалах гэсэн үгийг үүсгэдэг юм байна. Хамгийн нэр хүндтэй оригами нь цаасан шувуу юм. Цаасан шувууг энх тайвны билэг тэмдэг хэмээх нь бий. 

Криштиан Марианчиуч хэмээх залуу 1000 өдөр дараалж тасралтгүй оригами буюу цаасан нугалах урлалаар шувуу бүтээжээ. Тэрбээр 1000 өдөр дараалж хийсний дараагаар завсарлага авсан ч, одоо хүртэл тус урлалаа хийсээр байдаг байна.

Криштиан шувуугаа бүтээхдээ Грекийн домог, Японы үлгэр зэргээс санаа авчээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс толилуулъя.


Цаасан шувуу /фото/   
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй