Шууд Chart

Ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд УОК-т хандив өглөө

2020-11-29 11:46:15

Монголын ноос ноолуурын холбооноос цар тахлын үед албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлэг, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг олон байгууллагын алба хаагчдад сэтгэлийн дэмжлэг болон бэлэн бүтээгдэхүүн, мөнгөн хандив үзүүлэх аяныг санаачилсан юм.

Уг аянд ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 компани нийгмийн хариуцлагын хүрээнд 5,8 сая төгрөгийн бэлэн мөнгө, 25,5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивласныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхий менежер Ц.Туяа нар Онцгой байдлын ерөнхий дарга, Улсын онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр нарт хүлээлгэн өглөө.

Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагч нарт сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүд, Монголын ноос, ноолуурын холбоонд Улсын онцгой комиссын зүгээс талархал илэрхийлж буйгаа энэ үеэр хэллээ.

Энэхүү аянд “Буян Кашмир”, “Кашмир Холдинг”, “Байгаль Кашмир” , “Гоёл Кашмир”, “Говь Айгар” , “Гурван Сор”, “Санширо” , “Хатант Интернэшнл”, “Лидер Кашмир”, “Үлэмж Кашмир”, “Цаст Согоот”, “Сайн Түмэн” ХХК, “Уужин”, “Сноу Филдс” , “Өгөөж Шим” зэрэг компаниуд нэгджээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд УОК-т хандив өглөө   
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй