Шууд Chart

Аалзны шүлсээр хийлийн чавхдас хийжээ

2020-11-30 09:04:59

Шинжлэх ухааны тусламжтайгаар уламжлалт хийцийн хөгжмийн зэмсгүүдэд өөрчлөлт орж, дуугаралтын чанар, чавхдасынх нь бат бөх байдал улам бүр сайжирч байна. Лондон хотноо оршдог Их Британийн эзэн хааны коллежийн эрдэмтэд хийлийн чавхдасыг аалзны шүлсээр хийж, уян хатан, бат бөх байдлыг нь нэмэгдүүлжээ.

Эрдэмтдийн тайлбарлаж байгаагаар аалзны шүлс бага нягтралтай ч хамгийн уян хатан, бат бөх материалд тооцогддог байна. Иймээс эрдэмтэд хийлийн чавхдасыг сайжруулахдаа 70 хувийн аалзны шүлс, 30 хувийн резин ашигласан байна. Ингэж урласан хийлийн чавхдас орчин үеийн хамгийн хөнгөн, бат бэх материалд тооцогдож байгаа нүүрстөрөгчийн бэхжүүлсэн полимер материалтай өрсөлдөхүйц чанартай байгаа юм. Австрали тивд элбэг тархсан алтан тор нэхэгч гэгддэг Нефила аалзны торыг эрдэмтэд туршилтандаа ашиглажээ.

Судалгааны дүнгээс үзэхэд, аалзны тор хийлийн чавхдасыг бат бөх, уян хатан болгосноос гадна хийлийн дуугаралтыг мэдэгдэхүйц сайжруулсан байна. Энэ судалгаан дээр үндэслэн чавхдаст хөгжмийн салбарт хувьсгал хийж, био-инженерчлэлийн дүнд гарган авсан материалыг чавхдас хийхэд илүү өргөн ашиглах боломж нээгдлээ гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Мөн зөвхөн чавхдаст хөгжим төдийгүй өсгөгч, чанга яригчийн дуугаралтыг ч сайжруулах боломжтой гэдгийг Их Британийн судлаачид хэлж байна.


Аалзны шүлсээр хийлийн чавхдас хийжээ   
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй