Шууд Chart

Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоов

2020-11-30 09:41:54

Архангай аймгийн Батцэнгэл суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол болох иргэн Б болон хамт явсан таван настай хүүгийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.

Энэ хүрээнд тус аймгийн Онцгой комиссоос өвчин илэрсэн иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлан шинжилгээнд хамруулж, явсан газрын маршрутыг тодорхойлж байна.

Ихтамир сумын гурван иргэн тухайн айлаас очиж идэш авсан буюу нэгдүгээр хавьталд байгаа юм.

Тэдгээр иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан ч уг суманд тусгаарлаад байна.

Энэ дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч Батцэнгэл, Ихтамир суманд энэ сарын 28-ны 16:00 цагаас ирэх арванхоёрдугаар сарын 1-ны 16:00 цаг хүртэл 72 цагийн хатуу хөл хорио буюу 0 зогсолт хийх шийдвэрийг гаргалаа.

Архангай аймгийн хувьд бусад сумд болон аймгийн төвд хатуу хол хорио зарлаагүй өмнөх шийдвэрийн дагуу бэлэн байдлын зэрэг байгаа.

ХӨСҮТ-өөс аймгийн Онцгой комиссод энэ сарын 27-ны өдөр “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч иргэн Б-г энэ сарын 15-нд гэр бүлийн хамт Улаанбаатар хотоос Батцэнгэл суманд ирсэн гэдгийг мэдээллэсэн юм.

Энэ хүрээнд аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио тогтоов  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй