Шууд Chart

Түргэвчилсэн оношлогооны цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиулав

2020-11-30 11:29:33

Улсын Онцгой комиссоос хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах, орон нутгийн иргэд явахаасаа 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой шийдвэр гарсан.

Шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас түргэвчилсэн оношлогооны 20 цэгт шинжилгээ авах үеэр иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Шинжилгээ авах 20 цэгт нийт 242 алба хаагч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Түргэвчилсэн оношлогооны цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиулав  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй