Шууд Chart

Майк Тайсон, Рой Жонс нарын тулаан тэнцээгээр өндөрлөв

2020-11-30 11:57:06

АНУ-ын Лос Анжелес хотноо боксын домог болсон Майк Тайсон (54 настай), Рой Жонс (51 настай) нарын үзүүлэх тулаан боллоо. Найман үе үргэлжилсэн уг тулаан шүүгчдийн онооны албан бус тэмдэглэлээр тэнцэв

Гэхдээ “USA TODAY Sports” 78:74 оноогоор Тайсон ялсан гэсэн бол “The Guardian” хэвлэлийн спортын мэргэжилтнүүд 79:73 оноогоор мөн л Тайсонг нэрлэжээ. 

Тэдний тулаан найман үе болсон бөгөөд үе тус бүр хоёр минут үргэлжилсэн байна. Мөн бээлий нь стандартынхаас илүү том буюу 340 гр жинтэй байжээ.

Сонирхуулахад, Тайсон нийт 56 тулаан хийхдээ 50 удаа ялж (44 нокаут), зургаан удаа ялагдаж байсан бол Жонс 66 ялалт (47 нокаут), есөн ялагдалтай байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Майк Тайсон, Рой Жонс нарын тулаан тэнцээгээр өндөрлөв  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй