Шууд Chart

Үсний боолтыг бугуйндаа зүүх нь аюултай

2020-11-30 12:20:42

Охид, бүсгүйчүүд үсний боолтоо бугуйндаа зүүх нь элбэг. Гэтэл энэ нь маш аюултай байдгийг cosmopolitan.com сайтад мэдээлжээ.

Audree Kopp хэмээх охин үснийхээ боолтыг бугуйндаа зүүснээсээ болж, амь насанд нь аюултай халдвар авсан байна. Тэрбээр бугуйн дээр үүссэн жижиг улаан шархыг эхэндээ амьтанд хазуулсан байх гэж бодож байсан ч тэрхүү шарх нь өдөр ирэх бүр томорч сүүлдээ охин эмнэлэгт үзүүлэхэд аюултай хор биеэр нь тарж байгаа учраас яаралтай мэс засалд орох ёстой гэжээ.

Харин түүний эмчийн ярьж буйгаар гупта хэмээх халдвар охины биед тарсан байсан бөгөөд энэ нь бактерийн гаралтай халдвар гэнэ. Энэхүү бактер охины байнга бугуйндаа зүүж явдаг үсний боолтноос илэрсэн гэдгийг ч мөн тэрбээр тодруулж хэлсэн байна.


Үсний боолтыг бугуйндаа зүүх нь аюултай  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй