Шууд Chart

Хяналт, шалгалтын смарт программын хэрэглээний сургалт цахимаар боллоо

2020-12-01 10:13:09

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ковид-19 халдварын эрсдэлтэй байгаа энэ үед  үйл ажиллагаагаа цахимаар явуулж байна. Төлөвлөгөөт хурал, зөвлөгөөнүүд онлайн хэлбэрээр хэвийн үргэлжилж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжийн яаралтай албан бичгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.

Тухайлбал, өчигдөр БОАЯЖ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын мэргэжилтнүүд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн монгол дахь төлөөлөгчийн газартай хуралдлаа. Хурлаар говийн бага дархан цаазат газарт нэвтрүүлсэн хяналт шалгалтын смарт программын хэрэглээний талаар болон Өмнийн говьд хийгдэж байгаа зарим судалгааны ажлын мэдээлэл солилцсон юм. Тодруулбал, хулан, цагаан зээр, монгол бөхөнгийн шийлжилт хөдөлгөөний судалгааны ажил болон ургамжилтын судалгааны ажилтай танилцаж, 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

Танд БОАЖЯ-нд хаяглах албан бичиг байгаа бол гэрээсээ гаралгүй webmaster.mne.gov.mn хаягаар илгээж халдварын эрсдлээс хамгаалхыг зөвлөж байна. Албан бичгийг хүлээн авсан даруйд эргэн мэдээллэх тул та и-мэйл хаягаа шалгаарай.

Эх сурвалж: БОАЖЯ

 


Хяналт, шалгалтын смарт программын хэрэглээний сургалт цахимаар боллоо  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй