Шууд Chart

Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

2020-12-01 10:45:44

ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх " төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна.

Харин нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн. MRI аппаратны гол цөм хэсэг болох толгойн хэсгийг  бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулагдаж, 2019 оны 10 дугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр биелэлээ олж байгаад УНТЭ-ийн ажилтнууд болон үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна.


Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн  эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.



Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй