Шууд Chart

Испанийн Ла Лигийн тоглолтууд Монголд

2020-12-02 09:38:27

Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүдийн нэг болох Испанийн Ла Лигийн тоглолтууд Монголд албан ёсны эрхтэйгээр үзэгч та бүхэнд хүрч байна.

Спортын төрөлжсөн “SPS” телевиз өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн долоо хоног бүр таван тоглолт шууд дамжуулан хүргэж буй.

Хөлбөмбөг сонирхогчид өмнө нь өөрсдийн эх орондоо дэлхийн шилдэг лигүүдээс ЕХБХ-ны Аваргуудын Лиг, Европа Лиг, Английн Премьер Лиг, Италийн Сери А, Германы Бундеслигийн тоглолтуудыг хүлээн авч байсан бол Испанийн Ла Лиг Монголд цоо шинэхэн контэнт юм.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хамгийн олон буюу зургаан удаа хүртсэн Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигээр ахлуулсан “Барселона”, Аваргуудын Лигийн хамгийн олон цомтой “Реал Мадрид” багын үнэнч фанатуудын хувьд энэ бол баяртай мэдээ байх нь гарцаагүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Испанийн Ла Лигийн тоглолтууд Монголд   
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй