Шууд Chart

Аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газруудтай өвөлжилтийн асуудлаар цахимаар хуралдлаа

2020-12-02 12:14:08

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон яамны холбогдох  газар, хэлтсийн дарга нар өнөөдөр аймгуудын Хүнс, хөдөө аж аж ахуйн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэхүү цахим хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд аймаг, орон нутагт хийж байгаа ажил, махны хангамж, хот хоорондын хүнс тээврийн зохицуулалт, отор нүүдэлтэй холбоотой асуудлыг хөндөж ярилцсан юм.  Орон нутагт хүнсний хангамжийн тухайд ямар нэгэн хүндрэл үүсээгүйг энэ үеэр хэлж байв. Зуншлагын байдал, дараалсан цас, хүйтны эрч чангарсны улмаас зарим аймгуудад тухайлан анхаарал хандуулах шаардлага үүсч байна гэсэн юм.

Аймаг, сумдын холбогдох албаныхан, малчид өвөлжилтийн бэлтгэл хангах асуудал дор бүртээ хариуцлагатай хандах, коронавирус цар тахлын эгзэгтэй үед халдваргүйжилтийн дүрэм журмыг сахиж ажиллахад анхаарах, отроор өвөлжиж байгаа зэргэлдээ аймаг, сумдын малчдын тооцоо судалгаа, уялдаа холбоо, зохицуулалтыг сайтар хангаж ажиллахыг яамны удирдлагуудын зүгээс үүрэг болголоо. 

Мөн ХХААХҮЯ саяхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өвс тэжээл бэлтгэх зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр болсныг энэ үеэр дуулгалаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн газруудтай өвөлжилтийн асуудлаар цахимаар хуралдлаа  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй