Шууд Chart

АНУ-ын “Модерна” компани вакциндаа зөвшөөрөл авах үйл явцыг эхлүүлжээ

2020-12-02 12:34:31

АНУ-ын хоёр ч эм үйлдвэрлэлийн компанийн коронавирусний эсрэг вакцины клиникийн туршилтын үр дүн өндөр гараад байгаа юм. Эдгээр хоёр компанийн нэг болох “Модерна” вакциндаа яаралтайгаар ашиглах зөвшөөрөл авахаар АНУ болон Европын холбогдох байгууллагуудад хандаад байна.

АНУ төдийгүй Европын эрүүл мэндийн албаныхан “Модерна” компанийн клиникийн туршилтын үр дүнгийн мэдээлэлд дүгнэлт хийж, тус вакциныг  коронавирусний эсрэг тарилгад ашиглаж эсэхийг шийдэх юм. Эмнэл зүйн туршилтын явцад Модерна компанийн вакцин шинэ коронавирусний халдвараас 94 хувь хамгаалах чадавхтай нь батлагдсан байна. Сүүлийн шатны туршилтад нийтэд 30 мянган хүн хамрагджээ. Тэднээс 15 мянга нь туршилтын вакциныг тариулжээ. Вакцины тарилгад хамрагдсан хүмүүсээс 11 нь коронавирусний халдвар авчээ.

Гэхдээ халдвар хөнгөн хэлбэрийнх байснаас гадна туршилтад хамрагдсан хүмүүсийн биед ноцтой гаж нөлөө ажиглагдаагүй байна. АНУ-ын өөр нэгэн эм үйлдвэрлэлийн компани болох Пайзер туршилтын вакциндаа ашиглах зөвшөөрөл авахаар улсынхаа Хүнс, Эмийн Албанд хандаад байгаа юм. Эдгээр вакциныг ашиглах эсэх шийдвэр 12 -р сарын 10 -17 -ний хооронд  тодорхой болно гэж  олон улсын зарим хэвлэлд мэдээлж байна. Америкийн вакцинууд туршилтын явцад үр дүн өндөртэй  байгаа нь батлагдаад байгаа ч хадгалах, тээвэрлэхэд амаргүй гэсэн шүүмжлэлийг дагуулж байгаа юм. Пайзер компанийн вакциныг -75 хэмд хадгалах ёстой бол Модерна компанийн вакциныг - 20 хэмд хадгалах ёстой.  

Харин эсрэгээрээ Их Британи болон ОХУ-ын вакциныг ердийн 2 -8 хэмд байлгахад чанар нь алдагдахгүй юм. Модерна компани 2020 оны эцэс гэхэд 20 сая тун вакциныг үйлдвэрлэж, улсынхаа эрүүл мэндийн төвүүдэд тараана гэж мэдээлж байгаа. Ирэх онд тус компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын “Модерна” компани вакциндаа зөвшөөрөл авах үйл явцыг эхлүүлжээ  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй