Шууд Chart

Улаанбаатараас Сүхбаатар аймагт 2074 иргэн очино

2020-12-02 13:46:04

Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу ирэхээр хүсэлт гаргасан иргэдийн тоо 2074-д хүрчээ. Тэднийг өчигдрөөс эн сарын 10 хүртэл татан авах юм байна.

Сүхбаатар аймаг руу очих иргэдийн 500 гаруй нь Баруун-Урт суманд, үлдсэн нь бусад суманд хүрэх аж.

Өвчний голомтот бүс нутгаас иргэд ирж байгаа гэдэг үүндээс хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Ингэхдээ Баруун-Урт сумаас бусад сумын иргэдийг аймгийн төв рүү нэвтрүүлэхгүй.

Аймгийн төв постоос тухайн сумдынх нь машинууд иргэдээ тосон авах юм байна. Харин энэ ажлыг сумын Онцгой комисс зохион байгуулна. 

2074 иргэнээс 600 гаруй нь өөрийн хувийн унаагаар ирэх бөгөөд тус иргэд шууд хүрэх газраа очино.

Үлдсэн иргэдийг нийт 12 том оврын автобус тээвэрлэх бөгөөд Улдаанбаатараас Баруун-Урт суманд ирэх хүртэл гурван удаагийн түр зогсолт хийх гэнэ.

Түүнчлэн тэднийг 14 хоног гэрийн ажиглалтад байлгаж, ар гэрийхнийг нь зайнаас ажлаа хийх боломжийг бүрдүүлэх чиглэлийг аймгийн Онцгой комиссоос ААНБ-уудад өгчээ.

Үнэхээр зайнаас ажиллах боломжгүй тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн баримталж ажиллах ёстойг анхаарууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбаатараас Сүхбаатар аймагт 2074 иргэн очино  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй