Шууд Chart

Британи АНУ, Германы хамтран гаргасан коронавирусний вакциныг нийтээр хэрэглэхийг зөвшөөрлөө

2020-12-03 11:52:32

Британи улс Америк, Германы хамтран гаргасан коронавирусний вакциныг нийтээр хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс боллоо. Британийн Эм, Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг АНУ-ын Пфайзер, Германы БиоНтех компаниудын коронавирунсий вакциныг ирэх 7 хоногт дархлаажуулалтад хэрэглэхэд аюулгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Америкийн Пфайзер, Германы Бионтех компаниудын хамтран гаргасан ковид19 цар тахлын вакцин халдвараас 95% хамгаалах үр дүнтэй гэж зарласан. Британийн засгийн газар Пфайзер, БионТехээс 20 сая хүнийг дархлаажуулах хэмжээний буюу 40сая тун вакцин авахаар аль хэдийн захиалга өгчээ. Эхний ээлжид 10сая тун вакциныг хүлээн авна, үүний 800 мянга орчмыг ирэх 7хоногт хүлээж авахаар төлөвлөж байна. Тус улсын эрүүл мэндийн яам улсынхаа түүхэнд байгаагүй өргөн далайцтай хэмжээнд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.

Одоогоор хурлын танхим гэх мэт том талбайтай газруудыг вакцинжуулах төв болгон тохижуулж, 50н түр эмнэлэг байгуулжээ. Хэдийгээр вакцинжуулалт эхэллээ ч гэсэн иргэд сонор сэрэмжээ алдахгүй, цар тахлаас сэргийлэх дүрэм журмаа дагаж мөрдөж байхыг эрүүл мэндийн салбарынхан нь зөвлөж байгаа юм байна. Пфайзер, Бионтех хамтран гаргасан коронавирусний вакцины тухайд эмнэлзүйн шатанд 44 мянган хүнд туршсан. Нэг хүнд хоёр тунгаар хийнэ.

Нэг тун нь 20 америк доллар. Гадаад зах зээлд 1.3 тэрбум тунг гаргахаар төлөвлөж байгаа, 1.1 тэрбум тун вакцин нийлүүлэх худалдааны гэрээ байгуулсан. Хамгийн түрүүнд Британи, АНУ, Европын холбооны орнууд болон Японы зах зээлд гарахаар гэрээ хэлэлцээр хийсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Британи АНУ, Германы хамтран гаргасан коронавирусний вакциныг нийтээр хэрэглэхийг зөвшөөрлөө  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй