Шууд Chart

Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурал үргэлжилж байна

2020-12-03 12:42:44

Дэлхийн хүн амыг хэрхэн тоолох талаар хэлэлцдэг Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн бага хурал 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Энэхүү хуралд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч И.Цэрэндулам “2020 оны Хүн амын тооллогын зохион байгуулалт, түүний шинэлэг талууд”, Мэдээллийн технологийн газрын референт Д.Лхагвацэрэн “2020 оны тооллогын мэдээллийн технологийн шийдлүүд” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: ҮСХ


Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурал үргэлжилж байна  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй