Шууд Chart

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн 2 дахь удаагийн хэлэлцээ цахим хэлбэрээр болж байна

2020-12-03 12:51:00

Монгол Улсын Засгийн газраас гадаад оронд амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд монголчууд олноороо оршин сууж байгаа улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улсуудтай хэлэлцээр байгуулсан.

Оросын Холбооны Улстай “Нийгмийн хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 1981 онд анх байгуулсан. Түүнээс хойш хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн хүрээнд ихээхэн өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээр өөрчлөлтүүдийг хэлэлцээрт тусгах шаардлага гарсан юм. Иймд 2 тал хэлэлцээрийг “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” болгон шинэчлэн байгуулахаар тохирч, холбогдох төслийг солилцон ажиллаж байна.

Энэ хүрээнд төслийг хэлэлцэх анхны уулзалт 2018 оны 6 дугаар сард болсон бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас 2 дахь удаагийн хэлэлцээг 2020 оны 12 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХНХЯ


“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн 2 дахь удаагийн хэлэлцээ цахим хэлбэрээр болж байна  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй