Шууд Chart

Цахимаар 6,704 иргэн, хуулийн этгээд татвараа төлжээ

2020-12-03 12:57:53

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монголын татварын алба үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн хэвийн ажиллаж байна. Монголын татварын алба нь нийтдээ 92 чиг үүргийг хэрэгжүүлдгээс  чухал шаардлагатай 17 чиг үүргийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”  гарган үйлчилгээ үзүүлж байна.   

Татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ /2020.12.01/ 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 6,704  татвар төлөгчөөс 2,6 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ. Үүнээс улсын төсөвт 1,1 тэрбум төгрөг, нийслэлийн төсөвт нэг тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 0,3 тэрбум төгрөгийн орлого  орсон байна.  

Цахим тайлан 

Гуравдугаар улиралын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлжээ. Харин НӨАТ-ын 10 дугаар сарын тайлангийн ирц 84,2 хувьтай байна.  ХХОАТ-ын тухай хуулийн дагуу  Суутган -1 тайлангийн мэдээний ирц 57 хувьтай байна.  

Цахим үйлчилгээ 

 Өнгөрсөн 24 цагт 13,551 иргэн цахимаар татварын үйлчилгээ авсан байна. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр 4 аж ахуйн нэгж, 658  хувь хүн бүртгүүлж, 3651 хүсэлт ирүүлснээс 3015 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 523 хуулийн этгээд, 793 иргэн авчээ.  

Утсаар зөвлөгөө өгөх 1800-1288 дугаарт ирсэн дуудлагын дагуу  1218  иргэнд зөвлөгөө өгч үйлчилсэн бол аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрсдийн цахим хаягаар үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.  

 

Эх сурвалж: ҮТЕГ


Цахимаар 6,704 иргэн, хуулийн этгээд татвараа төлжээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй