Шууд Chart

Ираны парламент цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

2020-12-03 13:16:21

Ираны хууль тогтоох байгууллага цөмийн физикчийн амь насыг хохироосонтой холбогдуулж, цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан байна. Гэхдээ Ираны засгийн газар хатуу чиг шугам баримтлагч парламентын гишүүд боловсруулсан уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа юм байна.

Парламентаар мягмар гарагт батлагдсан уг хуулинд ураныг хамгийн өндөр хувиар баяжуулах, НҮБ-ын цөмийн эрчим хүчний агентлагаас хийж байгаа судалгааг зогсоохыг засгийн газраасаа шаардаж байгаа юм байна. Энэ хуулийг хэрэгжүүлвэл Иран нь 2015 онд дэлхийн эх гүрнүүдтэй байгуулсан Цөмийн гэрээг зөрчинө гэсэн үг. Орчин үеийн чиг шугам баримталдаг Хассан Роуханигийн засаг захиргаа Цөмийн гэрээг хадгалах сонирхолтой байгаагийн хувиар Парламентынхаа энэ алхамд шүүмжлэлтэй хандаж, энэ хуулийг хэрэгжүүлвэл сайн үр дүн гарахгүй гэж мэдэгджээ.

Уг хуулийн төслийг эцсийн байдлаар Ираны Гвардын Зөвлөл батлах ёстой. Тус зөвлөлийн гишүүдийг Ираны шашны дээд удирдагч Аяатолла Аль Хаменей томилдог юм. Өнгөрсөн 7хноногийн баасан гарагт Ираны цөмийн алдартай физикчийн амь насыг хохироосон. Ираны засгийн газар энэ хэргийн ард Израилийн тусгай алба байгаа гэж буруутгаж байна. Иранчууд эдийн засгийн үр ашиг авч ирэхгүй байгаа Цөмийн гэрээнд шүүмжлэлтэй хандах болсон. Уг гэрээгээр Иран цөмийн хөтөлбөрөө зогсоож, олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахаар болсон. Гэвч АНУ уг гэрээнээс гарч, Ираны эсрэг дангаар эдийн засгийн хоригоо сэргээгээд байгаа юм. Үүнээс үүдэж, байгалийн баялгаас ихээхэн хамааралтай эдийн засагтай Ираны эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны парламент цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ   
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй