Шууд Chart

Жендэрт суурилсан хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

2020-12-03 15:16:22

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо судалгааг анх удаа зохион байгууллаа.

Тус судалгааны зорилго нь хүчирхийллийн улмаас хувь хүн, гэр бүл, нийгэм, улсын эдийн засагт учирч байгаа хохирол, түүнийг даван туулахын тулд хийх шаардлагатай арга хэмжээ, зарцуулах шаардлагатай хөрөнгө төсвийг тооцоолон гаргахад чиглэсэн.

Судалгааны үр дүнг танилцуулах цахим хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа панелистаар оролцов.

Жендэрт суурилсан хүчирхийлэл түүний дотор гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил гэдэг үүднээс Монгол Улсын Засгийн газраас жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үе шаттай олон арга хэмжээг олон улсын байгууллагууд, хөгжлийн түншлэлийн байгууллагууд болон иргэний нийгмийнхэнтэй хамтран хэрэгжүүлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь бусад салбарынхантай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг эергээр өөрчлөх, түүнчлэн бусад салбаруудтай хамтран хүчирхийллээс иргэдийг урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох, хүчирхийлэлд өртсөн иргэдэд шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах бодлого, арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна.

Бид цаашид энэхүү судалгааны үр дүнг удирдлага болгон, жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай хүн хүчний болон санхүүгийн нөөцийг хуваарилахад хүчин чармайлт гарган ажиллана.

Эх сурвалж: ХНХЯ


Жендэрт суурилсан хүчирхийллийн эдийн засгийн өртөг, зардлын тооцоо судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй