Шууд Chart

Цар тахлын үед Улсын гуравдугаар төв эмнэлэг лавлагаа тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна

2020-12-03 15:26:03

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судас, зүрхний мэс засал, мэдрэл, мэдрэлийн мэс засал, харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний гол ачааллыг улсын хэмжээнд хүлээн ажилладаг бөгөөд цар тахлын энэ хүнд цаг үед төв, орон нутгаас илгээж буй зүрх, мэдрэлийн чиглэлийн лавлагаа тусламжийг цаг алдалгүй хүлээн авч, шаардлагатай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, 11 дүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд
  • Зүрхний шигдээсийн 99,
  • Харвалтын 41 тохиолдлыг хүлээн авсан төдийгүй
  • Зүрх судасны мэс засал 99,
  • Мэдрэлийн мэс заслын эмчилгээг 86 иргэнд үзүүлсэн байна.
Хатуу хөл хорионы энэ үед тус эмнэлэгт 11 дүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд
  • Зүрхний титэм судасны оношилгоо 147, эмчилгээ 97, 
  • Тархины судсан дотуурх оношилгоо 92, эмчилгээ-25,
  • Хэм алдагдлын аблаци эмчилгээ 9,
  • Пейсмекер тавих эмчилгээ 24,
  • Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 2-ыг тус тус хийжээ.

Мөн тус эмнэлэг зүрх, мэдрэлийн ангиографийн болон хэм алдагдлын оношилгоо, эмчилгээний тусламжийн гол ачааллыг үүрэн ажиллаж байна. 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас зүрхний хурц шигдээсийн тохиолдлыг шууд шилжүүлснийг хүлээн авч, PCR шинжилгээг хийж баталгаажуулан зүрхний судсан дотуурх ангиографийн оношилгоо эмчилгээний тусламжийг үзүүлэн иргэний амь насыг аварлаа.

Хот, орон нутгийн эмнэлгээс лавлагаа шатлалыг эмнэлэгт шилжүүлж буй өвчтөнөө урьдчилан  хэлэлцэж, ялангуяа халдварын голомт бүхий газраас ирэхдээ заавал PCR шинжилгээ хийлгэсэн байх нь зүйтэй юм. Энэ нь яаралтай журмаар үзүүлэх тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой билээ.
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Цар тахлын үед Улсын гуравдугаар төв эмнэлэг лавлагаа тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй