Шууд Chart

Ерөнхийлөгч Путин ирэх 7 хоногоос хүн амыг вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэг болголоо

2020-12-04 09:41:25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар  сайд Татьяна Голиковад  ирэх 7 хоногоос хүн амаа шинэ коронавирусний эсрэг өргөн хүрээтэй вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэг болгосон байна. Оросын төрийн тэргүүн батлан хамгаалах яамны эрүүл мэндийн олон зориулалт бүхий төвүүдийн нээлтэд зориулсан цахим хуралдааны  үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Оросын төрийн тэргүүн шинэ коронавирусний вакцины үйлдвэрлэл ойрын хугацаанд нийт 2 сая тунд  хүрэхээр байгаа учир  улс орон даяар вакцинжуулалтыг эхлүүлэх боломж бүрдсэн гэж үзэж байгаагаа онцолсон байна. Харин шадар сайд Голикова вакцинжуулалт үнэ төлбөргүй мөн сайн дурын үндсэн дээр хийгдэхийг мэдэгдсэн Түүнчлэн эхний ээлжид вакцинжуулалтад хамруулах бүлгийнхний эрсдлийн үнэлгээг хийж байгаагаа Ерөнхийлөгчид  тайлагнасан байна.

Өчигдөр мөн НҮБ  дахь ОХУ-ын суурин төлөөлөгчийн газар болон Эрүүл мэндийн яамнаас  НҮБ-ын Ерөнхий ассамблейн  тусгай чуулганы хүрээнд шинэ коронавирусний эсрэг Спутник V вакцины танилцуулгыг хийжээ. Оросын эрүүл  мэндийн сайд Михайл Мурашко энэ үеэр энэ вакцины туршилтад 40 гаруй мянган хүн хамрагдсаныг, эмнэл зүйн туршилт ОХУ-аас гадна Беларусь, Энэтхэг Арабын нэгдсэн Эмирт, Венесуэл улсуудад ч хийгдсэнийг мэдээлсэн байна. Мөн  эрсдэлт  бүлэгт хамаардаг Оросын 100 гаруй мянган хүнд  энэ вакциныг хийгээд байгааг, Оросын бүх бүс нутгуудад  хувиарлаж  хэдийн түгээгээд байгааг мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхийлөгч Путин ирэх 7 хоногоос хүн амыг вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэг болголоо  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй