
АНУ-ын засгийн газар ирэх оны 2 сарын эцэс гэхэд шинэ коронавирусний вакцинд хүн амынхаа 40 хувийг буюу 100 сая иргэнээ хамруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай АНУ-ын засгийн газрын зөвлөх Монсеф Слауи мэдэгдсэн юм. Тэрээр мөн вакцинжуулалтыг энэ сарын дундуур эхлүүлж магадгүй байгааг мэдээлсэн.
Мөн л бусад улс орнуудын адилаар эмнэлгийн ажилтнууд эрсдэлт бүлгийнхнийг эхний ээлжид вакцинжуулахаар төлөвлөж байна. Америкийн эм, хүнс бүтээгдэхүүнд хяналт тавих байгууллагад Модерна болон Пфайзер, БиоНТех компаниуд КОВИД-19-ийн эсрэг вакциныхаа зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргаад байгаа юм. Тиймээс энэ 2 вакцинд хүн амаа хамруулахаар байна.
АНУ ирэх оны 2 сарын эцэс гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулалтад хамруулна | ||
Үзсэн: 341 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055