Шууд Chart

Олон улс Хонконгийн ардчиллыг дэмжигчдэд шүүхээс ял оноосныг буруушааж байна

2020-12-04 10:03:15

Олон улсын хамтын нийгэмлэгийн улс орнууд  Хонконгийн ардчиллыг дэмжигчдэд шүүхээс  хорих ял оноосныг буруушаан шүүмжилж байна. Өчигдөр Хонконгийн шүүхээс  ардчилсан хөдөлгөөний удирдагчид болох Жошуа Вонг, Агнес Чоу, Айван Лам нарт  өнгөрсөн жил эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр  жагсаал цуглаан зохион байгуулахад гар бие оролцсон хэргээр 10 жил болон 10, 7 сарын хорих ял тус тус оноосон юм. АНУ-ын Конгресс дахь 2 намын фракцийн тэргүүнүүд Хонконгчуудын  эрх , эрх чөлөөнд халдсан шударга бус шийдвэр гэж тодорхойлж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Их Британийн гадаад хэргийн сайд Хонконг, Хятадын эрх баригчдад  хандаж сөрөг хүчнийг хавчин боох ажиллагаагаа зогсоохыг уриалсан байна. Европын Холбооны албан ёсны төлөөлөгч мөн ардчиллын төлөө тэмцэгчдийг шахаж байгаагийн нэг хэлбэр гэж Хонконгийн шүүхийншийдвэрйиг тодорхойлсон байна. Мөн Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар  энэ  асуудлыг ирэх 7-ны хуралдаанаараа хэлэлцэхийг мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улс Хонконгийн ардчиллыг дэмжигчдэд шүүхээс ял оноосныг буруушааж байна  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй