Шууд Chart

Хүн амын тооллогын ОУ-ын 30 дугаар бага хурал боллоо

2020-12-04 13:01:24

Улс орнуудын хүн амын талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх болон тархаах чиглэлээр туршлага хуваалцах Хүн ам тооллогын 30-р бага хурал 3 өдөр цахимаар үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
 
Хуралд БНСУ, Япон, АНУ, Мексик, Энэтхэг, Хонг-Конг, Вьетнам, Сингапур, Индонез, Монгол зэрэг улс орнууд, НҮБ-ын Хүн амын сан, Миннесотагийн их сургуулийн төлөөлөгчид илтгэл танилцуулж, туршлага хуваалцав.
Мөн 3 дахь өдрийн салбар хуралдааныг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал удирдаж оролцлоо.
 
Хурлыг хааж Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2020-2022 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон Вьетнамын Статистикийн Ерөнхий газрын Хүн ам, хөдөлмөрийн статистикийн газрын захирал Доктор Ву Тхи Тху Туй, БНСУ-ын Статистикийн судалгааны менежментийн товчооны ерөнхий захирал Ноён Ён Ok Чой нар үг хэлсэн.
Уг хуралд Үндэсний статистикийн хорооны албан хаагчид, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, их сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагууд оролцож, олон улсын туршлагаас хуваалцсан нь илүү өргөн хүрээг хамарсан, үр өгөөжтэй байлаа.
 
Эх сурвалж: ҮСХ

Хүн амын тооллогын ОУ-ын 30 дугаар бага хурал боллоо  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй