Шууд Chart

Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэх тооцоолол гарчээ

2020-12-04 13:31:05

Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт хөл хорионы дэглэмийг сахиулснаар тархалт хэрхэн буурах таамаглалыг математик тооцооллоор үзүүлсэн байна.

Уг тооцооллоор, эхний халдвар авсан хүн 10 сарын 15-д авсан гэж тооцоход:

 Нууц үеийн хугацаа = 5.2 хоног,

Халдвартай = 2.9 хоног гэж үзсэн байна.

Мөн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 80%, 70%, 55% бууруулна гэж үзэн тооцоо хийжээ.

Олон улсын судалгаанд хөл хориог ихэвчлэн 55% бууруулна гэж үзсэн байна.

Энэхүү тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэж болохоор байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Зураг тайлбар: Бүх нийтийн бэлэн байдал зарлан хөл хорио тогтоосон үед тархах байдлыг цэнхэр өнгөөр, хөл хорио тогтоохгүй тохиолдолд тархах байдлыг улаан өнгөөр тэмдэглэсэн.


Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэх тооцоолол гарчээ  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй