Шууд Chart

Тогтвортой аялал жуулчлалын төслийн удирдах хорооны хурал боллоо

2020-12-04 13:56:50

Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар хүлээн авч хуулийн хугацаанд яаралтай шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 130 гаруй албан бичгийг хүлээн авч, холбогдох газар хэлтсүүдэд уламжлан шийдвэрлэлтийн шатанд явж байна.

Түүнчлэн төлөвлөгөөт үйл ажиллагаанууд цахимаар хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн энэ оны тайлангт хурлыг хийлээ.

Мөн Швейцарь улсад төвтэй Олон Улсын тахь групптэй хамтран ажиллах гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан гэрээг сунгах талаар цахим хурал хийж санал солилцсон юм. Гэрээгээр Говийн Их дархан цаазат газрын Б хэсэгт нутагшиж байгаа тахь адууны хамгааллал цаашдын авч хэрэгжүүлэх хамтын ажиллагааг зохицуулах юм. Цахим хуралд яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, холбогдох мэргэжилтнүүд, Говийн их ДЦГ-ын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар, Олон улсын тахь группын удирдлагууд оролцлоо.

 

Түүнчлэн өнөөдөр “Тогтвортой аялал жуулчлал”-ын төслийн Удирдах хорооны хурал болж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБДарга Д.Ганболд оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ


Тогтвортой аялал жуулчлалын төслийн удирдах хорооны хурал боллоо  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй