Шууд Chart

Өнөөдөр махны үнэ ханш ямар байна вэ?

2020-12-04 14:53:07

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 сарын 4-ны өдрийн 12 цагийн байдлаар 6 дүүргийн нутагт дэвгэрт байрлах 42 зах, дэлгүүр, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад хяналт шалгалт хийж байна. Өглөөний 7:30 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 7800 төгрөг, хонины ястай мах 7000-7500 төгрөг, үхрийн цул мах 11000-12000 төгрөг, үхрийн ястай мах 10000-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7000 төгрөг болж 500 төгрөгөөр, хонины цул мах 7800 төгрөг болж 200 төгрөгөөр, үхрийн цул мах 11000-12000 төгрөг болж 500-1000 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн ястай махны доод үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 200 төгрөгөөр буурсан бол хонины махны дээд үнэ 6800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн мөн үхрийн махны доод үнэ 7800 төгрөг болж 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мах 59.7 тонн нийлүүлэгдсэн байна.

Баянгол дүүрэгт байрлах Барс-1 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500 төгрөг, Гэгээ захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 8000, хонины ястай мах 7000-7500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000-12500, адууны ястай мах 8000, адууны цул мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Мөн Хархорин захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 9500-11000, үхрийн цул мах 11000-12000, адууны ястай мах 8300-8500, ямааны цул мах 6800-7500 төгрөгийн үнэтэй байгаа бол Орхон захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна.
Таван эрдэнэ захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8800, хонины цул 9000, үхрийн цул мах 12000-12500 төгрөгийн үнэтэй байна. Хороолол захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500-8800, үхрийн цул мах 12500, үхрийн ястай мах 10800, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах Нарантуул-2 захад мах болон хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байсан. Үхрийн ястай мах 9500 төгрөг, цул мах 10000-11000 төгрөг, хонины ястай мах 7500 төгрөг, хонины цул 8000-8200 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7200 төгрөгөөр тус тус худалдаалж байсан.Өндөг 250-400 төгрөг байсан. Бөөний үнэ хонины бүтэн мах 6000-6500 төгрөг, үхрийн мах 7500-8700, адууны мах 6200 төгрөг, ямааны мах 4500-5000 төгрөгөөр тус тус борлуулж байна.

Содон бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, үхрийн цул мах 12000 төгрөг, Юмт бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800-8000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11000, адууны мах 8500 төгрөг, Алтжин бөмбөгөр худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ сансар зах, Амгалан зах, Жанжин зах, Офицер зах, Натур худалдааны төв, Баялаг ундраа худалдааны төвд тус тус хяналт шалгалт хийхэд Шинэ Сансар захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9500, үхрийн ястай мах 10200, үхрийн цул мах 11500-12500 төгрөг, Амгалан захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-7800, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 10500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна.

Жанжин захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500-11500, адууны цул мах 9000 төгрөг, Офицер захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000, адууны мах 9000 төгрөг, Натур захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 9000-10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна.

Мөн Баялаг ундраа худалдааны төвд захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 500 төгрөгөөр буурсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Пленти хүнсний дэлгүүр, Өлзий чандмань хүнсний дэлгүүр, Од хүнсний дэлгүүр, Гэрэлт 3 од хүнсний дэлгүүр, Цагаан дэлгүүр, Атар жинчин, Бууч-25, Мандах шинэ, Баян айраг, Зол ундрах хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн. Шалгалт хийсэн хүнсний дэлгүүрүүдэд хонины ястай мах 8300, хонины цул мах 9500-10000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1200-1500 төгрөгийн үнэтэй байна.

Хан-Уул дүүргийн Их наяд худалдааны төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины цул мах 9500, үхрийн ястай мах 12500, үхрийн цул мах 14000, адууны мах 9500 төгрөг, Миний дэлгүүр-108 супермаркетэд худалдаалагдаж байгаа махны үнийн хувьд хонины ястай мах 8100, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Саруул маркет төвд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 12000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна.

Орхон аймгийн Таван эрдэнэ захад үхрийн махны бөөний үнэ 7800 байсан бол хүнсний дэлгүүрүүдэд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 11000, үхрийн цул мах 11000, үхрийн ястай мах 9000, адууны мах 8000-9000, ямааны цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Бусад хүнсний дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 20, чатботод 12, и-баримт апликэйшнээр 11, дуут шуудангаар 15 иргэн тус тус хандлаа гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.



Өнөөдөр махны үнэ ханш ямар байна вэ?  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй