Шууд Chart

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үеийн орон нутгийн нислэг үйлдэгдэж эхэллээ

2020-12-04 15:19:57

"Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, Улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод хөл хорионд саатаад байсан иргэдийг өнөөдрөөс Хүннү эйр, Аэромонголиа дотоодын агаарын тээвэрлэгч авиакомпаниуд тээвэрлэж эхэллээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлаас дотоодын дөрвөн ч нислэг үйлдэгдэж байна. “Буянт-Ухаа” ОУНБ-ын хувьд байнгын бэлэн байдалд, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулж цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсээр байна.

Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд хамтран өнөөдрийн орон нутгийн нислэгийн үеэр зорчигчдыг хоорондоо 1,5-2 метр зай барьж үйлчлүүлэх, халуунаа хэмжүүлэх, амны хаалт зүүж гараа ариутгах зэрэг шаардлага тавьж ажиллалаа.

Коронавирусын PCR шинжилгээ өгсөн хариуг зорчигчийг хүлээлгийн танхимд нэвтрүүлхийн өмнө Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилтнууд шалгаж ажиллаж байна. Нисэх буудал руу иргэд хувийн машинаар хүргүүлж ирэхэд нисэх буудлын хувьд холбогдох бичиг баримтыг шалган саадгүй нэвтрүүлж байна.

Агаарын тээврээр орон нутаг руу зорчих иргэд Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үеийн орон нутгийн нислэг үйлдэгдэж эхэллээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй