Шууд Chart

Өвөрхангайн худалдаа үйлчилгээний газар 17:00 цаг хүртэл ажиллана

2020-12-04 16:19:02

Өвөрхангай аймгийн онцгой комисс хуралдаж өнөөдрөөс эхлэн худалдаа үйлчилгээний газруудыг 17:00 цаг хүртэл ажиллуулахаар боллоо.

Мөн Улаанбаатар хот болон бусад сэжигтэй бүс нутгаас ирсэн 1800 гаруй иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлж, тухайн өрхүүдийн хашааны хаалганд “ажиглалт 14 хоног” гэсэн бичгийг нааж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Өмнө нь нийслэлийн цагийн хуваарьтай ижил буюу 20:00 цаг хүртэл ажилладаг байсан аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангайн худалдаа үйлчилгээний газар 17:00 цаг хүртэл ажиллана  
Үзсэн: 172 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй