Шууд Chart

Гадаадын иргэн, харьяатын газар цахимаар үйлчилж байна

2020-12-04 17:01:27

Шинэ төрлийн коронавируст халдвар дэлхий даяар тархаж, Монгол Улсад цар тахлын халдварын голомт үүссэн энэ цаг үед Гадаадын иргэн, харьяатын газар Evisa.mn цахим сайтаар үйлчилгээ үзүүлж, Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш 16 уригч аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хөрөнгө оруулагч, хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэдийн хүсэлтийг шийдвэрлэжээ. Үүнээс гадна Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой 220 уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг цахимаар хүлээн авсан аж.

Мөн Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон http://mn.immigration.gov.mn сайтын “онлайн туслах” чатботоор 1700 орчим гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч, түр ирэгч гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн виз, оршин суух зөвшөөрөл олголт, сунгалт, бүртгэл, хасалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авах шаардлагатай бол Мэдээллийн лавлах 1800-1882 утас болон байгууллагын албан ёсны цахим сайтын “онлайн туслах” чатботоор холбогдохыг зөвлөж байна.


Гадаадын иргэн, харьяатын газар цахимаар үйлчилж байна  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй