
Франц Улсад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар вирусыний халдвар авсан шинэ тохиолдол 12696 /нийт 2257331), нас баралтын тоо 324 /нийт 54140) болж нэмэгдсэн бол эрчимт эмчилгээнд шилжсэн иргэд 63-аар /нийт 3425/ буурсан байна.
Франц Улсын Ерөнхий сайд Ж.Кастекс өчигдөр тус улсад иргэдийг нэн тэргүүнд вакцинжуулалтад хамруулах 3 үе шат бүхий стратегийн талаар дараах мэдээллийг өгөв. Нэн тэргүүнд 2021 оны 1-2 дугаар сард өндөр настны халамжийн газарт буй ахмадууд, түүнд ажиллаж буй нийгмийн халамжийн ажилтнууд, 65-аас дээш насны хавсарсан өвчтэй болох 1 сая хүнд вакцинжуулалтад хамруулна.
Улмаар 2021 оны 3 дугаар сард 65-аас 74 мөн түүнээс дээш насны өндөр настнууд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 50 дээш насны ажилтнууд, мөн 50-иас дээш насны хавсарсан өвчтэй иргэд болох нийт 14 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Гурав дахь шат буюу 2021 оны хавар 65-аас дээш насны бүх иргэд, хавсарсан өвчтэй бүх иргэд, олон нийттэй харилцдаг онц чухал, эрсдэл бүхий салбарт /эрүүл мэнд, тээвэр, хууль сахиулах, боловсрол/ ажиллаж буй иргэдэд нэн түрүүнд хийхээр болжээ.
Вакцины хувьд үнэ төлбөргүй байх бөгөөд Pfizer-Biontech, Moderna, Curevac, Astrazeneca, Janssen, Sanofi үйлдвэрүүдэд бүтээсэн вакцин байна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Дөрөвдүгээр сараас бүх нийтийн (0-18 нас хамрагдахгүй) вакцинжуулалт явагдана гэж Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Франц улсад вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ | ||
Үзсэн: 235 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055