Шууд Chart

Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж байна

2020-12-04 17:27:21

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийн 14 хоногийн гэрийн ажиглалтад аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ Цагдаагийн газар, тухайн сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байна.

Гэрийн ажиглалтанд байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж байгаа бөгөөд энэ нь коронавирусний сэжигтэй болон халдвартай тохиолдол биш юм.

Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчиж Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.


Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд хяналт тавьж байна  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй