Шууд Chart

“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээнд 1126 иргэн хамрагдлаа

2020-12-05 07:11:28

Коронавирусын халдвар илрүүлэх PCR шинжилгээг дүүргийн нийт өрхийн 10 хувьд хийж эхэллээ. Шинжилгээ 12 дугаар сарын 4-6ны өдрүүдэд явагдана. Шинжилгээг дүүргийн зорилтот бүлгийн өрхийн 3000 иргэнээс авахаар төлөвлөсөн.

“Нэг өрх – Нэг иргэн” шинжилгээ авч байгаа 50, 57, 49, 117 дугаар сургуулиуд дээр өнөөдрийн /2020.12.04/ 17.30 цагийн байдлаар 1126 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Шинжилгээнд хамрагдах иргэд ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэх ба өмнө шинжилгээнд хамрагдсан иргэд дахин өгөх боломжгүй юм. Иргэд хорооны харьяаллын дагуу дараах шинжилгээний цэгүүдэд шинжилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаа болон иргэдийн амны хаалт зүүсэн, бээлий өмссөн байдалд хяналт тавьж, гадна орчинд хүн хоорондын зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.


“Нэг өрх-нэг иргэн” шинжилгээнд 1126 иргэн хамрагдлаа  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй