Шууд Chart

"Өглөө" киноны морины наймаачин бол жинхэнэ наймаачин

2020-12-05 09:55:36

"Өглөө" киноны морины наймаачин бол жинхэнэ наймаачин, одоогийнхоор бол ченж хүний дүр харагддаг. Энэ дүрд Доржийн Сэдэд гуай тогложээ. Зальтай харц, уран цэцэн үг, егөөтэй инээд нь наймаа хийж сурсан хүнийг илтгэдэг.

Б.Сэдэд 1925 онд Төв аймгийн Баянцогт суманд төржээ. Ийнхүү түүний бүтээсэн дүрүүдийг уншигч танаа сонирхуулья.

1954 оноос Хүүхдийн театрт жүжигчнээр оржээ.

1964 он "Тус биш ус" жолооч

1968 он "Өглөө" морины наймаачин

1970 он "Талын цуурай" Лутаа

1970 он "Улаан дарцаг" эсэргүү

1975 он "Сүхболдын яриа" эсэргүү

1976 он "Эх бүрийн домог" баян эр

1979 он "Газрын үнэр" жолооч

1980 он "Хүний сайхан сэтгэл" ашигч эр

1980 он "Гул Аранжин"

1981 он "Хатанбаатар" Дэрмэн

1982 он "Хуучин сүмийн нууц" манаач

1983 он "Гарьд магнай" гурил эвдэгч эр

1983 он "Үүр цайхын өмнө" Ойдов

1984 он "Зарлаагүй дайны оршил" нутгийн ард

1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" Балдан

1990 он "Сүүн цагаан өргөө" өвөрлөгч

1991 он "Тэнгэрийн сахил" өвгөн

1992 он "Эргүнэ хунгийн домог" Ерэнтэй

1992 он "Эрэл" өвгөн эдгээр кинонуудад тогложээ.

Мөн "Эцсийн тушаал" теле жүжигийн Бадрахын дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдсэн.

1990 оны эхээр францын кино уран бүтээлчид монголд хийсэн "Молом" киноны гол дүрийг бүтээсэн.

Д.Сэдэд гуай төр засаг ивээхийг хүлээсээр 1996 онд бурхны оронд мордсон билээ.

Д.Золбаяр

 

 




























"Өглөө" киноны морины наймаачин бол жинхэнэ наймаачин  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй