Шууд Chart

Өмнөд Солонгост их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна

2020-12-05 10:05:51

Сүүлийн үед Өмнөд Солонгост коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч тус улсын Боловсролын яам их сургуульд элсэн орох шалгалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Арван жилээ төгсөгчдийн ирээдүйд маш чухал нөлөө бүхий энэхүү шалгалтад коронавирусний халдвар авсан сурагчид ч  орж байгаа аж.

Энэ жилийн их сургуульд элсэн орох шалгалтад ахлах сургуулиа дүүргээд байгаа 500 мянга орчим сурагч хамрагдаж байна. Гэхдээ  энэ жилийн шалгалтад хамрагдагсдын тоо өнгөрсөн жилийнхээс 10 хувиар бага байгааг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг онцолжээ.  Ер нь 1994 оноос хойш их сургуульд элсэн суралцахаар шалгалтад өгөгсдийн тоо 500 мянгад хүрээгүй анхны тохиолдол энэ болж байна.

Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол  дахин нэмэгдэж байгаагаас үүдэн эрх баригчид зарим арга хэмжээг чангатгаж эхлээд байна. Өмнөд Солонгосын их сургуульд элсэх шалгалт хүнд, өрсөлдөөн ихтэй байдгаараа алдартай.  Иймээс ч ахлах  сургуулийн хүүхдүүд олон сарын турш тасралтгүй бэлтгэж, энэ шалгалтад ордог. Энэ  жил Өмнөд Солонгос  даяар 1300 гаруй шалгалтын төв ажиллаж байна. Сурагчид хүн хоорондын зайг баримтлахаас гадна амны хаалт зүүсэн байх ёстой.  Шалгалтад хамрагдагсдын дотор коронавирусний халдвар авсан 35 өвчтөн байгаа юм. Тэднийг  эмнэлэгт тусгаарлаж, тусад нь шалгалт авч байна. 

Англи хэлний шалгалтын сонсох дасгалын үеэр дуу чимээг багасгах зорилгоор цэргийн сургуулилтыг хориглож, онгоцны нислэгийг түр хугацаанд зогсооно гэдгийг Өмнөд Солонгосын Боловсролын Яамнаас мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгост их сургуульд элсэх шалгалт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй