
Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсны олимпын хорооны Анагаах ухаан, эрдэм шинжилгээний комиссын дарга Юйгүр Эрдэнэр /Туркийн ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн/-тэй холбогдож, тодорхой саналуудыг хэлэлцэв.
Тус цахим албан шуудангийн хүрээнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын тухаы эрдэмтдийн зөвлөсөн “Covid-19” вирусийн эсрэг вакциныг манай улсаас Олимпын наадамд бэлтгэж буй тамирчин, дасгалжуулагч нарт хувийн сан, компаниудын санхүүжилтээр худалдаж авах боломжийг судлах, "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг түлхүү дэмжихийг хүсэв.
ОУОХ-ны Анагаах ухаан, эрдэм шинжилгээний комиссын дарга Юйгүр Эрдэнэр нь тус хүсэлтийн дагуух албан захидалдаа МҮОХ-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг тамирчдыг дэмжин ажиллаж байна | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055