
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.
Нийт 70 мянга орчим өрхийн гишүүнийг “Ковид-19” халдварын PCR шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг 30 цэгт зохион байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд нийт 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн байдлаар, нийт 9572 хүнээс PCR шинжилгээний сорьц авч ЗӨСҮТ-ийн лабораторид илгээсэн байна гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ.
Халдварын голомтын болон эрсдэлт бүсийн өрхөөс хамруулах шинжилгээнд 9572 хүн хамрагдлаа | ||
Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055