Шууд Chart

Мөстлөгийн үеийн хадны сүг зургуудыг илрүүлжээ

2020-12-05 11:53:54

Амазоны ширэнгэн ойгоос  балар эртний олон арван хадны сүг зургийг олж илрүүлээд байгаагаа археологичид мэдээлсэн байна. Колумб улсын газар нутагт харьяалагддаг ойн хэсгээс ийм үнэт олдворууд олджээ.

Ла Линдоза гэх уулын бүсээс эдгээр хадны зургуудыг олж илрүүлсэн бөгөөд хүн, амьтан, янз бүрийн дүрслэлийг харуулсан эдгээр олон мянган зургийг 12 мянга гаруй жилийн настай гэж үзэж байна. Колумб болон Их Британийн  эрдэмтдийн багийнхан сүг зургуудын ихэнх нь тод, шинээрээ мэт байгааг онцлон ярьжээ. Энэ нь балар эртний хүмүүсийн аж амьдралын талаар судлахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн жил энэхүү нээлтийг хийсэн ч  өнөөдрийг хүртэл мэдээллийг нууцалж байжээ. Ла Линдозагийн бүс нутаг 2016 он хүртэл ФАРК босогчдын бүлэглэлийн хяналтад байсан юм. Харин тус зэвсэгт бүлэглэл Колумбын засгийн газартай энхийн хэлэлцээ байгуулсны дараа ширэнгэн ойн гүнд судалгаа явуулах боломж нээгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мөстлөгийн үеийн хадны сүг зургуудыг илрүүлжээ   
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй