Шууд Chart

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг 75979 мкв талбайд хийлээ

2020-12-05 14:59:22

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусний  халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг өчигдөр /2020.12.04/ 479 гэрээт байгууллага, аж ахуй нэгж, цэгийн 75979 мкв талбайд хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 8803 аж ахуй нэгж, байгууллагын 2.360.544 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг хийжээ.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг 75979 мкв талбайд хийлээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй