Шууд Chart

Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна

2020-12-05 15:11:10

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн  халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өдөр бүр мэдээлж байгаа билээ.

Өчигдрийн /2020.12.04/ 18:00 цагийн байдлаар Нийслэлийн хүнсээр хангах мэргэжлийн ангийн 80 сүлжээ дэлгүүр, дүүргийн 142 дэлгүүр, 49 зах худалдааны төв, 137 хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээс  ирсэн мэдээллээр мах 56.3 тонн, гурил 111.54 тонн, будаа 116.05 тонн, төмс 64.25 тонн бусад хүнсний ногоо 60.32 тонн  борлуулагдсан  байна.


Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна   
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй