Шууд Chart

Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1164 ажилтан гүйцэтгэж байна

2020-12-05 15:15:50

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1164 ажилтан гүйцэтгэж байна.

Өнөөдрийн /2020.12.05/ 09:00 цагийн байдлаар 79 удаагийн рейсээр 176.6 тонн хог хаягдал, цас цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 19 золбин нохой, муурыг устгасан байна. Харин аюултай хог хаягдлын тээвэр үйлчилгээний хоёр компани аюултай болон эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэж, устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж.


Зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 1164 ажилтан гүйцэтгэж байна  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй